Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН "УСАН БАР" ЖИЛИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023-02-20

Дархан сумын ИТХ-ын "УСАН БАР" жилийн шилдгүүдийн шагнал гардуулах арга хэмжээ /2023.02.18/ боллоо.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, иргэд, сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, Сумын эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвх санаачлагатай оролцсон төлөөлөгчдийг шагнаж урамшууллаа.
✅"Шилдэг Төлөөлөгч"-өөр Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Ч.Цэрэннадмид, Б.Батцэцэг, Б.Ганбаяр
✅Монголын Нутгийн Удирдлагын Холбооны “СОЁМБО ” тэмдгээр Төлөөлөгч С.Алтантуяа, Өргөө багийн ИНХ-ын дарга С.Сүхбаатар
✅Монголын Нутгийн Удирдлагын Холбооны “Тэргүүн"-ээр 9 дүгээр багийн ИНХ-ын дарга Г.Батбаяр, Төлөөлөгч Б.Цэцэгсүрэн
✅Монголын Нутгийн Удирдлагын Холбооны "Хүндэт Өргөмжлөл"-өөр Төлөөлөгч С.Өнөртуяа
✅Аймгийн тэргүүний ажилтан тэмдгээр Төлөөлөгч Д.Амгаланбаяр
✅Аймгийн Засаг Даргын Жуух бичгээр Төлөөлөгч Г.Хишигбаяр
✅Найрамдлын Дархан тэмдгээр төлөөлөгч Б.Нэмэхбаяр
нарыг тус тус шалгаруулав.
Шилдгээр шалгарсан Төлөөлөгч, БИНХ-ын дарга нарын цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%