Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ БОЛЛОО

2023-03-09

         Өнөөдөр /2023.03.03/ Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн ажлын алба, Дархан-Уул аймгийн ИТХ, Жендэрийн үндэсний хороотой хамтран “Иргэдийн төлөөлөгчийн манлайлал” сургалт, уулзалтыг эмэгтэйчүүдийн ордонд зохион байгууллаа.

            Тус сургалтад "Иргэдийн төлөөлөгчдийн манлайлал", "Жендэр ба хөгжил", "Монгол улсын жендэрийн эрх тэгш байдлын хуулийн хэрэгжилтэнд хийсэн үнэлгээний танилцуулга", "Ажил амьдралын тэнцвэр" сэдэвт сургалтууд явагдаж байна.


            Сургалтад Дархан-Уул аймгийн болон  4 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт эмэгтэй төлөөлөгч нар хамрагдаж байгаа бөгөөд сургалтаар орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг хүргэх юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%