Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 15 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023-07-07

        Дархан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр /2023.07.07/ 09 цагт 68 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус Хуралдаанаар: 

      ✅Дархан сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай 

      ✅Дархан сумын 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

      ✅Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэргэдэх "Гэрлэх ёслолын хүндэтгэлийн өргөө" хураамжийн хэмжээ тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай  гэсэн асуудлуудыг хэлэлцэн батлах юм.

        Хуралдааны нарийн бичгийн даргаар төлөөлөгч Б.Ууганбаяр, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч Д. Соёлтуяа, Д.Амгаланбаяр, Г.Хишигбаяр нар сонгогдон ажиллаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 58
57 / 98%
1 / 2%
0 / 0%