Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫГ ЦАХИМ ПЛАТФОРМ АШИГЛАН ЭЗЭМШҮҮЛЖ БАЙНА

2023-11-01

  Дархан сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүд болон Нийгэм цахим бодлогын хөгжлийн хорооны Төлөөлөгчид Ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 

       Ерөнхий боловсролын 30 дугаар сургууль нь суралцагчдын нас, байршлаас үл хамааран суурь, бүрэн дунд боловсролыг  17 дахь жилдээ олгож байгаа бөгөөд танхимаар суралцах нөхцөл бүрдээгүй хүүхэд, залууст цахим платформ ашиглан боловсролыг тэгш хүртээмжтэй, нээлттэй олгодгоороо давуу талтай юм. 

      30 дугаар сургуулийн онцлог, давуу тал нь ерөнхий суурь хичээлүүдийг цахим платформоор сонирхолтой хэлбэрээр сурагчдад хүргэдэг байна. 2023-2024 оны хичээлийн шинэ жилд 122 сурагч бүртгүүлсэн ба гадаадаас 14 суралцагч цахимаар холбогдон суурь боловсролын мэдлэгээ эзэмшиж байна. Мөн танхимаар суралцах боломжгүй хүүхэдтэй ээжүүдэд боловсрол олгож байгаагаараа онцлог юм.

      Тус сургуулийн өмнө тулгамдаж буй асуудлын нэг нь өөрийн гэсэн тогтсон байргүйн улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахад бэрх байгааг танилцуулж, шийдэх гарц гаргалгаа хэрэгтэй байгаа талаар хэлсэн юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%