Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТАЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА

2023-11-16

Өнөөдөр  Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд, Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн 2022, 2023 онуудад хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан мэдээлэлтэй танилцаж, туршлага судалж байна.

       Дархан сум нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн 6 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байгаа Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурах гэмт хэргийг бууруулах  чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.       

       Танилцуулгын үеэр Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга Н.Батхишиг Гэмт хэргийн статистик тоон мэдээлэл болон энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллээ танилцууллаа. 

      Мөн Хүдэр сумын Гэмт хэргийн зөвлөлийн гишүүд Дархан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг илрүүлэх хяналтын камерын нэгдсэн төв болон Дархан сумын 5 болон 15 дугаар багийн хамтарсан багийн  үйл ажиллагаа болон сэтгэл зүйн төвтэй танилцах юм.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%