Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТУРК УЛСЫН КҮТАХИЯ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023-12-10

    Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир Турк Улсын Күтахия хотын дарга Алим Ашиктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт хоёр орны хоорондох түүхэн болон соёлын хамтын харилцааг өргөжүүлэх, өөр хоорондоо мэдээлэл, туршлага солилцох, урт хугацааны хамтын ажиллагаа бий болгох  зорилгоор хоёр тал харилцан тохиролцов.

Хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичгийг ажил хэрэг болгохын төлөө ажиллахыг уулзалтын үеэр онцолсон юм.  Энэ  үеэр Күтахия хотын Худалдаа аж үйлдвэрийн  танхим болон хотын түүхэн өв соёл, түүхэн газруудтай танилцлаа.

         Кутахия хот нь Турк Улсын шаазан эдлэлийн 75 хувийг дангаар үйлдвэрлэдэг эртний түүхтэй ба НҮБ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн хот юм. 

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 59
58 / 98%
1 / 2%
0 / 0%