Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД -ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2024-01-16

   Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дархан форум” -ын 3 дахь удаагийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2024.01.16/ “АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД -ШИЙДЭЛ” сэдвээр зохион байгуулж байна. 

      Хэлэлцүүлэгт аймаг орон нутгийн цаашдын бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэгч аймаг, сумдын ИТХ, Засаг дарга нар, ИНХ-ын төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, иргэдийн төлөөллүүд зэрэг 150 гаруй оролцогч оролцож байна. 

      Салбар салбарын төлөөллүүд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг болох тухай тал талаас нь хэлэлцэж, гарц гаргалгаа, шийдэлд хүрэхийг зорин хэлэлцэх юм. 

      Хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, АЗДТГазар, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, “Дархан Форум” -ын нийгмийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%