Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ДАРХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2024-01-25

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас жил бүр сумдын ИТХ-ын ажилтай танилцаж, ажлын бүтээмж, үр дүнг нь дүгнэдэг. Үүний дагуу өнөөдөр Дархан сумын ИТХ-аас 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалтай танилцлаа. 

      Дархан сумын ИТХ нь 2023 онд 6 зорилт, 77 үйл ажиллагааг төлөвлөж, үүнийгээ 95,8 хувьтай хэрэгжүүлсэн ба хурлын хуралдааныг нийт 4 удаа зарлан хуралдуулж, 22 тогтоол шийдвэрүүдийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн хяналт тавьж ажилласан.  ИТХ-аас хөгжлийн хороодын ажил идэвхижиж улирал тутам хуралдаж  өөр өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хурлын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажилд оролцож танилцсан асуудлаараа санал, дүгнэлт гарган ажилласан ба  Төлөөлөгчид гадагшаа чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулснаараа онцлогтой юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%