Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ДАРХАН ХОТ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ" ОНӨААТҮГ-ЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР НЬ 2 ХУВААЛАА

2024-04-24

Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр хуралдаанаар Дархан хот тохижилт үйлчилгээний газрын хариуцан гүйцэтгэдэг үйл ажиллагааг 2 чиглэлээр хувааж, шинээр байгуулахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал Дархан хот тохижилт үйлчилгээний газрыг салгаж “Дархан хог тээвэр”, ОНӨААТҮГ болгон шинээр байгуулж, дүрмийг баталлаа.
“Дархан хог тээвэр” ОНӨААТҮГ нь:
- Нийтийн эзэмшлийн гудамж талбайд том оврын хогийн бүнкер болон дахивар хог хаягдлын сав байршуулах, тухайн цэгт цугларсан хогийг ачиж тээвэрлэх; устгах; булшлах
- Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд болон бусад харилцагчдын хог хаягдлыг тогтоосон хугацаанд ачиж тээвэрлэх;
- Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг хариуцах;
- Хариуцсан техник хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх зэрэг асуудлыг хариуцах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%