Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЭМЭГТЭЙ ХУРЛЫН ДАРГАТАЙ БОЛЛОО

2024-10-18

 Дархан Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргад 2-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Болдхуягийн Эрдэнэзаяаг дэвшүүлэн нууцаар санал хураалаа.

         Санал хураалтад оролцсон 29 хүчинтэй саналаас нийт төлөөлөгчдийн 96 хувийн саналаар Болдхуяг овогтой Эрдэнэзаяа Дархан Сумын ИТХ-ын даргаар сонголоо. 

       Ийнхүү Дархан сум түүхэндээ анх удаа эмэгтэй ИТХ-ын даргатай болж байна. Дархан Сумын ИТХ-ын Даргын тамгыг Сумын  ИТХ-ын дарга асан  Ядамбаярын Бат-Очир гардуулан өгч амжилт хүслээ.👏

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%