Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

2024-10-18

 Дархан Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар /2024.10.17/ Сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Н.Энхцэцэг  “Дархан сумын ИТХ-ын  сонгуулийн дүнгийн тухай болон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай”   мэдээлэл хийсэн юм.

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд 29 төлөөлөгч иргэдийнхээ төлөөлөл, тэдний дуу хоолой, төр иргэний гүүр болон ажиллахаар сонгогдоод байна. 

       Дархан Сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, Сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өглөө. 

 Дархан сумын ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчдийн 18 нь эрэгтэй, 11 эмэгтэй төлөөлөгчид байна. 

Дархан Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Дархан Сумын ИТХ-ын 28 суудлын 22 нь Монгол ардын нам, 7 нь Ардчилсан намын төлөөлөл сонгогджээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 58
57 / 98%
1 / 2%
0 / 0%