Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-11-21

   Дархан Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдаан 93 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч М.Гал-Эрдэнэ, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Ц.Нямдорж, Т.Мөнхцэцэг, Б.Наранхүү нар сонгогдон ажиллаж байна. 

         Хуралдаанаар: 

✅Дархан сумын ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай 

✅ИТХ-ын хороодыг шинэчлэн байгуулах, үйл ажиллагааны журам батлах тухай 

✅Дархан сумын 2024 оны батлагдсан төсөвт тодотгол хийх тухай асуудлуудыг хэлэлцэн батална.

        Тооллогын комисст Төлөөлөгч  Д.Баярмаа, Ж.Нансалмаа З.Баттулга нар ажиллаж байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%