Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАВ

2024-11-21

Дархан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 2 дугаар хуралдаанаар өнөөдөр /2024.11.21/  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгууллаа. 

       Дархан Сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл ажил хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг  байгууллаа. 

      Тус зөвлөлийн даргаар сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, Зөвлөлийн гишүүнээр Г.Хишигбаяр, Б.Батцэцэг, Д.Баярцог, З.Алтансүх, Н.Болор-Эрдэнэ, Т.Мөнхцэцэг  нар сонгогдлоо.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%