Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОРООДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

2024-11-22

      Дархан Сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар өнөөдөр /2024.11.21/ “Хороодыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны журам шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа. 

       Үүнд: “Нутгийн удирдлагын хөгжлийн хороо”, ”Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо”, “Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо”, “Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо”, “Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо”, “Ёс зүйн хороо” гэсэн 6 хороог шинэчлэн байгуулж, ажиллах журмыг нь баталлаа. 

         Дархан сумын ИТХ-ын хөгжлийн хороод нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэгтэй ажиллах юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%