Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ, ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-12-17

Булган аймагт хүний эрхийн хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?, Цаашид ямар асуудал дээр анхаарах вэ?, Тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрхээ хэрхэн хангуулах вэ? зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оргил мээж холбоо, Хөгжлийн брэхшээлтэй хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төв, Булганы өнгө ТББ, Одонтой ээжүүдийн холбоо, Хоёр дугаар сургуулийн эцэг эх багшийн холбоо,
Цагдаагийн газар, Итгэлийн бүл ТББ оролцож тулгамдаж буй асуудлыг ярилцаж цаашид хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%