Булган аймгийн ГХУСАЗСЗ 2025 оны 01 сарын 28-ны өдөр уулзалт, ярилцлага зохион байгуулж ГХУСАЗСЗ-ын гишүүд болон 5 ТББ-ын төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар "Цагдаагийн газрын нөхцөл байдал, үйл ажиллагааны танилцуулга", "Булган аймгийн хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх мэдээлэл"-ийг сонсож, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтойгоор зохион байгуулах талаар санал солилцлоо.