17 дугаар жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн "ОНЦЛОХ" салбарын ажилтан, аж ахуй нэгж байгууллага, хамт олон, хүүхдүүдийг тодруулан алдаршуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагааг Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нээж үг хэллээ. 2024 оны Салбарын “Оны онцлох” ажилтнаар:
Дархан меат фүүдс ХХК-ийн Ерөнхий технологич Жаргалсайханы ПҮРЭВСҮРЭН
Дархан-Уул аймгийн Од сургуулийн Газар зүйн багш Болдоогийн СОЁЛТ-ОД
Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ийн цахилгаан цехийн автоматикийн инженер Батжаргалын МӨНХТУЛГА
Залуучууд театрын жүжигчин СТА Чимэдцэеэгийн ДУНГААМАА
Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын жолооч оператор Загиржавын ДОНДОГДОРЖ
Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн биеийн тамирын багш Улам-Оргихын ОЮУНБАЯР
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Батхүүгийн ЧУЛУУНПҮРЭВ нар тус тус шагнагдлаа.
















