Монголын уламжлалт Цагаан сар бол эв эеийг эрхэмлэж, ахмад буурлуудаа хүндэтгэн, шинэ оноо билэг дүүрэн угтдаг эрхэм баяр билээ.
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн золголт өргөн дэлгэр болж, сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгч, БИНХ-ын дарга нар амар мэндээ эрэн хадаг барин золгож, билэг ерөөлт үгээ хэлэлцэн хөөрөг зөрүүлж, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн сайхан өдөр боллоо.
Нэгдсэн золголтоор Хараагийн Дарь-Эх ламын, Гэцогдаржайлин хийдийн хамба лам Ж.Мөнхсүх ном айлдаж, зон олон хамаг бүгдээрээ эрүүл энх, амар амгалан байхын ерөөл өргөсөн юм.










