Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ард иргэдээ төлөөлж буй ИТХ-ын дарга, Төлөөлөгч нар шинийн наймны билэгт сайн өдөр ард түмнээ даатгаж мандал өргөв

2025-03-07

XVII дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Дархан сумын ИТХ дарга Б.Эрдэнэзаяа болон ИТХ-ын Төлөөлөлчид ирэх цагийн сайн сайхан бүхнийг ард иргэддээ ерөөж, ирж буй могой жилдээ аливаа үйл хэрэг бүтэмжтэй, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчилэн бүтэхийн ерөөл тавьж, ажил үйлсийг нь даатган Хараагийн Дарь-Эх ламын, Гэцогдаржайлин хийдэд мандал өргөлөө.
Бурхан багш буян хураах маш олон арга айлдсан байдаг ба тэдгээрээс хамгийн дээд аргуудын нэг нь мандал өргөх юм. Мандал өргөхийн учир нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм.
Эх дэлхий энх тунх, амгалан байж төрөлхтөн бүр хотол төгс байх болтугай.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%