Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон дарга Б.Эрдэнэзаяа нар "Насан туршийн суралцахуйн төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв нь бүх насны иргэдэд өөрийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн мэргэжил боловсролоо дээшлүүлэх, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд

Боловсрол нөхөн олгох /Гадаадад амьдарч байгаа болон ЕБС-аас 1-2 жилээс дээш завсардсан хүүхдүүдэд/

Бичиг үсгийн боловсрол / Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигчид, сургуульд огт суралцаагүй бүх насны иргэд/

Модуль сургалт /Санхүү, Гоозүй, Эрүүл мэнд г.м/

Монгол бичиг, Англи хэл, Солонгос хэлний анхан, дунд, ахисан шатны сургалт гэсэн 4 үндсэн чиглэлээр танхим, цахим, ганцаарчилсан, шавь сургалтын хэлбэрүүдийг ашиглан тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2024-2025 онд зорилтот 8-59 насны 109 суралцагчид боловсрол нөхөн олгох сургалтандаа хамруулж байна.
Хурлын дарга Б.Эрдэнэзаяа: Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, иргэн бүрийн насан туршдаа тасралтгүй суралцах боломжийг дэмжин, бүх насны суралцагч, иргэдэд нээлттэй үйл ажиллагаа явуулж буйд талархалтай байна. Цаашид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.


