Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио”-г улс даяар 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт дамжуулан ажиллах дадлага сургуулалт зохион байгууллагдлаа.
Энэ дагуу Дархан сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчид, Статистикийн хэлтэс, Санхүү аудитын албаны мэргэжилтнүүд дуут дохиогоор ажлын байраа орхин гарч заасан цэгт цугларлаа.
Уг үйл ажиллагаа нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл, хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.




