Дархан сумын 5 дугаар цэцэрлэгийн гал тогоонд орчны эрүүл ахуйг сайжруулах, хүүхдийн аюулгүй, тав тухтай хооллох орчныг бүрдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) санхүүжилтээр уур сорогч төхөөрөмжийг шинээр суурилууллаа.
Тус ажлыг тойргоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчийн санаачлагаар хэрэгжүүлсэн бөгөөд цэцэрлэгийн гал тогооны агаарын солилцоо, уур утаа татах нөхцлийг эрс сайжруулснаараа ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, хоол үйлдвэрлэлийн чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Төлөөлөгч Б.Нямбаяр хэлэхдээ:
“Цэцэрлэгийн гал тогоо нь хүүхдийн эрүүл мэндтэй шууд холбоотой чухал орчин. Уур, чийг ихтэй нөхцөл нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул энэ төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай гэж үзсэн. ОНХС-ийн хөрөнгийг оновчтой, иргэдийн төлөөллөөр дамжуулан зарцуулж чадсандаа баяртай байна” хэмээлээ.





