Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хөгжим-7 эгшиг” төсөл 18 дугаар цэцэрлэгт амжилттай хэрэгжлээ

2025-04-11

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч, 10 дугаар багийн засаг дарга Н.Болорзаяагийн санаачлагаар, Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Хөгжим–7 эгшиг” төсөл амжилттай хэрэгжиж, Дархан сумын 18 дугаар цэцэрлэгт хүүхдийн хөгжилд чиглэсэн шинэ хөгжим, сургалтын хэрэгслээр баяжлаа.

 “Хөгжим–7 эгшиг” төслийн зорилго  нь:

 • Хүүхдийн хөгжлийг дэмжих хөгжмийн орчныг бүрдүүлэх

 • Урлаг, хөгжимөөр дамжуулан хүүхдийн сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх

 • Багш, сурган хүмүүжүүлэгчдэд хөгжмийн сургалтын орчинг сайжруулах зорилготой юм.

Тус цэцэрлэгийн эрхлэгч О.Оюунчимэг: “Хөгжим-7 эгшиг” төсөл нь багш нарын сургалтын арга барилыг хөгжүүлэх, хүүхдийн уран бүтээлч сэтгэлгээг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. 

 

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%