Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын төлөөлөгчийн санаачлагаар хүүхдийн хөгжлийг дэмжих “Сэтгэлзүйн өрөө”-г 4 дүгээр цэцэрлэгт тохижууллаа.

2025-04-11

Дархан сумын 14 дүгээр тойргоос сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч, 14 дүгээр багийн засаг дарга Х.Буянхишигийн санаачлагаар, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 4 дүгээр цэцэрлэгт хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээг дэмжих, сэтгэл зүйн боловсрол олгох зориулалт бүхий “Сэтгэлзүйн өрөө”-г тохижуулан ашиглалтад орууллаа.

Тус өрөө нь:

 • Хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, харилцааны чадварыг хөгжүүлэх

 • Стресс тайлах, тайван орчныг бүрдүүлэх

 • Багш, сэтгэлзүйчийн тусламжтайгаар хүүхдэд чиглэсэн ажил зохион байгуулах

 • Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн хамгаалалт бүрдүүлэх зорилготой

Сэтгэлзүйн өрөөг тоглоомын хэрэгсэл, ном, зөөлөн тавилга, өнгө аяс бүхий чимэглэл, сэтгэл заслын зориулалттай материал хэрэгслээр тоноглосон бөгөөд мэргэжлийн багш, ажилчидтай хамтран зориулалтын дагуу ашиглах юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%