Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН 13 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ХЯНАЛТЫН КАМЕРЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-04-15

Дархан сумын 13 дугаар цэцэрлэгт хамран сурах тойргийн дагуу 2, 3 дугаар багийн 390 гаруй хүүхэд суралцаж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, орчны хяналтыг сайжруулах, сургалтын орчны ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хяналтын камерын системийг шинэчиллээ.

Цэцэрлэгийн удирдлагууд өмнө ашиглагдаж байсан хяналтын камерын хэвийн ажиллагаа алдагдсан асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдөдөө танилцуулж, төсөл боловсруулан санал хүргүүлсэн юм. Энэхүү саналыг үндэслэн Дархан сумын 2 болон 3 дугаар багийн Төлөөлөгч Б.Эрдэнэзаяа, Н.Болор-Эрдэнэ, Д.Туяа нар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэдийн оролцоотой төсөл хөтөлбөрийг Засаг дарга Т.Тулгаад уламжлан нийт 46 ширхэг хяналтын камер болон тэдгээрийн дагалдах төхөөрөмжийг тус цэцэрлэгт суурилуулсан байна.

Шинэчлэгдсэн камерын систем нь байгууллагын дотоод болон гадна орчныг 24 цагийн турш хянах боломжтой, өндөр нягтаршилтай, 30 хоногийн бичлэг хадгалах зэрэг давуу талтай юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%