Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

📱🛜“ЦАХИМ ЭЛЧ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 15 ДУГААР СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-04-23

🖊️Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Дархан суманд “Цахим элч” хөтөлбөрийг Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.

🤝 Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ерөнхий боловсролын 15-р сургуулийн захирал, эрхлэгч болон нийгмийн ажилтантай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

👩🏫👨👩👧 Тус хөтөлбөр нь цахим орчинг хүүхдэд ээлтэй болгох, хүүхдүүдийн оролцоотойгоор цахим орчинд эерэг мэдээ мэдээлэл түгээх, цахим элчийг дэмжих зорилготой юм.

️ГБХХЭГХУС дэд зөвлөлийн зүгээс “Цахим элч” хөтөлбөр нь Монголын сурагчдын холбоо ТББ-ын оролцоотойгоор хэрэгжих бөгөөд сурагчид, эцэг эхчүүдэд цахим орчны зөв хэрэглээ, цахим харилцааны соёл зэрэг чухал сэдвүүдээр сургалт мэдээлэл өгөх тул оролцогч талуудын идэвх, оролцоог нэмэгдүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг зорьж байгаагаа уулзалтын үеэр онцоллоо.

🗓️”Цахим элч” хөтөлбөр 2025 оны 4-р сарын 28 -ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны хооронд Ерөнхий боловсролын Оюуны ирээдүй сургууль, Од сургууль, 31-р сургууль, 9-р сургууль, 15-р сургуулийг хамруулан зохион байгуулах юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%