💎Аймгийн ГХУСАЗСЗ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Цахим элч” хөтөлбөрийн сургалт өнөөдрөөс эхэллээ.
🔰Сургалтад ерөнхий боловсролын Оюуны ирээдүй, Од, 31 дүгээр сургууль, 15 дугаар сургууль, 9 дүгээр сургуулиудын сурагч, эцэг эх, багш нарын төлөөлөл оролцож гурван өдрийн турш үргэлжилнэ.
Сургалт нь гурван үндсэн бүлгийг хамарч байна: Үүнд
• 500 сурагч цахим элчээр бэлтгэгдэх бөгөөд тэд цахим орчны талаарх мэдлэг, цахим дээрэлхэлтэй тэмцэх арга, цахим зөв хэрэглээтэй болох, эерэг оролцооны талаар цогц сургалтад хамрагдана.
• 500 эцэг эх, асран хамгаалагч цахим орчны эрсдэл, хүүхдийн утасны хэрэглээг хянах зөв арга барилын талаар мэдлэгтэй болох.
• 125 багш цахим аюулгүй байдлын чиглэлээр чиглүүлэгч багшаар бэлтгэгдэн ажиллах бөгөөд сурагч, эцэг эхтэй хамтран ажиллах арга зүйд суралцаж юм.
Сургалтын агуулгад дараах сэдвүүд багтсан:
• Цахим орчны суурь ойлголт, хүүхдийн эрхийн хэрэгжилт
• Цахим иргэний хандлага ба манлайлал
• Цахим дээрэлхэл ба түүнтэй тэмцэх аргууд
• Ухаалаг утасны зөв хэрэглээ ба хамгаалалтын аппликейшнүүд
📱📧“Цахим элч” сургалт эцэг эх, багш нарын оролцоотойгоор үргэлжилж байна
🔰Хүүхдийн цахим хэрэглээг зөв төлөвшүүлэх зорилготой “Цахим элч” сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж хуваарийн дагуж өнөөдөр Оюуны ирээдүй болон Од цогцолбор сургуулиудын 206 эцэг эх, 125 багш хамрагдаад байна.
👭Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалтаар хүүхдийн гар утасны хэрэглээг зөв зохистой хянах, утасны байршлыг тодорхойлох болон хэрэглээг хязгаарлах олон улсын технологийн талаар мэдээлэл өгч, сургагч багшаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
👩🏫 Багш нарт чиглэсэн сургалт нь тэднийг “Цахим элч” хөтөлбөрийн чиглүүлэгч багш болгон бэлтгэхээс гадна, сурагчдын цахим хэрэглээнд хяналт тавих арга зүй, сошиал орчин дахь хандлагыг зөв чиглүүлэх, эцэг эхтэй үр дүнтэй хамтран ажиллах арга барилд суралцуулж байна.
#Цахим_элч
“Цахим элч” хөтөлбөрийн сургалт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна
Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Цахим элч” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль болон Од цогцолбор сургуулийн нийт 200 сурагч хоёр өдрийн сургалтад амжилттай хамрагдаж, “Цахим элч”-ийн батламжаа гардан авлаа.
Хөтөлбөр нь хүүхдийн цахим эрхийг хамгаалах, цахим орчинд эерэг хандлагыг түгээх, нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой бөгөөд нийт 500 сурагчийг хамруулахаар төлөвлөгдсөн
#Цахим_элч_хөтөлбөр
🔰Цахим орчноос хүүхдүүдийг хамгаалах арга замыг сурагчид дараах байдлаар тодорхойлж байна:
✅ Мэдээллээ нууцлах, хувийн мэдээллээ бусдад бүү түгээгээрэй. Хаяг, утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байх нь эрсдэлээс сэргийлдэг.
❇️ Сэжигтэй холбоос, танихгүй хүний найрсаг саналд болгоомжтой хандана. Найзуудаас ирсэн холбоосыг ч анхааралтай шалгаж, үнэн зөв мэдээлэл мөн эсэхийг нягтлах хэрэгтэй.
✅ Эцэг эх, багш нартайгаа нээлттэй харилцаж, тусламж хүсэхээс бүү санаа зов. Цахим орчинд тохиолдсон асуудлаа шууд хэлэх нь шийдлийг хурдан олоход тусална.
✅ Зөв хэрэглээний дадал эзэмших — хэрэглээний хугацааг хязгаарлах, зориулалтын апп ашиглах.
✅ Эерэг мэдээлэл түгээх, бусдыг дэмжих цахим орчны манлайлагч байх
“Цахим элч” хөтөлбөрийн хүрээнд дараагийн 100 сурагч батламж гардан авлаа.
📶🛜Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж буй “Цахим элч” хөтөлбөрийн хүрээнд Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 100 сурагч Монголын сурагчдын холбооны сургагч багш нарын бэлтгэсэн сэдвийн дагуу хоёр өдрийн сургалтад хамрагдан, батламжаа гардан авлаа.
👏👏👏Тус үйл ажиллагааг аймгийн ГХУСАЗСЗ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн, Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Энхтөр болон Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан, сургалтын менежер нар хариуцан амжилттай зохион байгуулла
📱🛡️#Цахим_элч_хөтөлбөр
📌Дархан-Уул аймагт хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, эерэг, зөв хэрэглээг төлөвшүүлэх, цахим манлайллыг дэмжих зорилго бүхий “Цахим элч” хөтөлбөр 2025 оны 4 сарын 30-ны өдрөөс эхлэн 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, 🎓 500 сурагч, 👩🧔♂️👧 389 эцэг эх, 🧑🏫 👩🏫200 багш хамрагдлаа.
📍Хөтөлбөрийг Дархан-Уул аймгийн ГХУСАЗСЗ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Монголын сурагчдын холбоо хамтран зохион байгуулсан юм.
🤝Түүнчлэн зохион байгуулалтад идэвхтэй оролцож, хамтран ажилласан
🕵️♂️Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга А.Амгалан
🕵️♂️Дэд зөвлөлийн гишүүн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Чадраабал
👮♂️Дэд зөвлөлийн гишүүн, Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Энхтөр
👨🏫Дэд зөвлөлийн гишүүн, Боловсролын газрын дарга Л.Буянтогтох
👨⚕️Дэд зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга
Ерөнхий боловсролын Оюуны Ирээдүй цогцолбор сургууль, 31 дүгээр сургууль, Од цогцолбор сургууль, 15 дугаар сургууль, 9 дүгээр сургуулиудын сурагч, эцэг эх, захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер нарт манлайлан хамтран ажилласанд талархал илэрхийлье👏👏











