Уулзалтаар дараах асуудлуудаар танилцуулга, мэдээлэл хийв:
☑Дархан сумын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын бүрэлдэхүүн, хороодын бүтэц, ажлын албаны танилцуулга
☑Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон уг хуулийн зарим заалтын талаар танилцуулга
☑Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа Засаг даргын Тамгын газрын бүтэц, үйл ажиллагаа болон www.darkhan.da.gov.mn цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжийн талаар
☑Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа хүүхдийн эрх зөрчигдөж буй байдал, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, “Хүн бүр хүүхэд хамгаалагч” уриалгыг танилцууллаа.
✅Уулзалтын төгсгөлд БИНХ-ын дарга нар энэхүү уриалгыг дэмжиж, #Хүн_бүр_хүүхэд_хамгаалагч нөлөөллийн аянд нэгдэж байгаагаа илэрхийллээ.










