Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙГ ДЭМЖИЖ, БАЙРНЫ ОРЦОНД ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

2025-05-19

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн төмөр замын 14-р байрны 1-р орцонд засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна. Сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Отгонбаярт тус байрны Сууц Өмчлөгчдийн Холбооны (СӨХ) дарга бөгөөд оршин суугчдын зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авч, хувиасаа дэмжлэг үзүүлэн оршин суугчдын тав тухтай цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд уг ажлыг эхлүүлжээ. Засварын хүрээнд орцны ханын өнгөлгөө, хаалга цонхны засвар, шатны плита солих зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

💎Биндэръяа СӨХ-ны дарга С.Өлзийцэцэг хэлэхдээ:

“Манай байр олон жил орцныхоо асуудлыг шийдэж чадахгүй байсан. Энэ удаад Төлөөлөгч маань иргэдийнхээ санаа бодлыг сонсож, хамтран ажилласны үр дүнд бодит ажил хэрэг болж байгаад оршин суугчид ихэд баяртай байна. Баярлалаа.   

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%