Дархан хотод “Бид Дархандаа хайртай” уриан дор зохион байгуулагдсан “Дархан марафон–2025” бүх нийтийн гүйлтэд 12 мянга орчим хүн оролцож байна. 5 км, 21 км-ийн зайнд 6 насны ангиллаар уралдсан Дарханчууд спортлог, эвсэг, нэгдмэл дүр төрхөө харуулж, хотынхоо нэрийг улсын хэмжээнд таниуллаа. Хүүхэд, залуус, ахмад үе бүгд оролцож, хүн бүр ялалт байгуулсан энэ өдөр Дархан хотын бахархал юм.
#ДарханМарафон2025
#БидДархандааХайртай
#ОролцогчБүрЯлагч





