Дархан-Уул аймгийн Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс (ГХУСАЗСЗ) зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн замын цагдаагийн тасагт нийт 4 ширхэг замын аюулгүйн толь болон хард диск хүлээлгэн өглөө.
Аюулгүйн толийг зам тээврийн осол хамгийн ихээр бүртгэгддэг цэг, зам дагуу байршуулна.
Гүдгэр толь нь энгийн толиноос ялгаатай нь илүү өргөн өнцгөөр (ихэвчлэн 160–180 градус хүртэл) харуулах чадвартай бөгөөд жолоочийн харах өнцгийг тэлж, арын, хажуугийн болон сохор цэгүүдэд байгаа тээврийн хэрэгслүүдийг хялбархан харж жолооч, явган зорчигчдын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэхэд маш чухал үүрэгтэй.
Түүнчлэн, энэхүү ажлыг цаашид үе шаттайгаар үргэлжлүүлхэд анхаарч ажиллах юм.


