Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫГ 06 ДУГААР САРД БАГТААН ЗОХИОН БАЙГУУЛНА.

2025-06-18

Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа өнөөдөр /2025.06.18/ багийн иргэдийн нийтийн хурлын (БИНХ) дарга нартай уулзалт хийж, БИНХ-ын анхдугаар хуралдааны зохион байгуулалт болон цаг үеийн шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, санал солилцон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ:

   БИНХ-ыг 6 дугаар сард багтаан хуралдуулах шаардлагатай. Учир нь Төсвийн тухай хуулийн дагуу 2026 онд тухайн багт ОНХС-аар хийгдэх ажлуудыг энэ сард багтаан иргэдээс санал авсан байх ёстой. Мөн иргэдээс, аймаг, сумын төлөөлөгчид болон нам эвслийн зүгээс БИНХ-ыг зохион байгуулах талаар хүсэлт, шаардлага ихээр ирж буйг онцоллоо. Иймээс БИНХ-аар иргэдийн санал, оролцоог үндэслэж шийдвэр гаргах тул хурлаа хугацаанд нь зохион байгуулах нь чухал гэв.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%