Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2025-10-02

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэлд хяналт, шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын ажлын хүрээнд:
- 2025 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалиаар хийгдсэн ажлуудын хэрэгжилтийг дүгнэх,
- Нийт хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцах,
- Хөрөнгө оруулалтын ажлуудын сонгон шалгаруулалт, гэрээг хуулийн дагуу хийж байгаа эсэх,
- Хүлээн авах комисс ажиллахад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн хэрэгжилт,
- Бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэсэн эсэх, цаашид баталгаат хугацаандаа засвар, нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх эсэхийг хянах юм.
Тус ажлын хэсэг дүгнэлт боловсруулан, хяналт шалгалт хийж дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан ИТХ-д хүргүүлэх юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%