Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хороо болон Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчид Хог тээврийн газрын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, санал солилцлоо.
Хог тээврийн газрын дарга Л.Отгонбаяр байгууллагын хог хаягдлын менежмент, тээвэрлэлтийн үйлчилгээний одоогийн хүчин чадал, техник тоног төхөөрөмжийн хангамж, санхүүгийн тогтaвортой байдал, 2025 оны төлөвлөгөөний биелэлтийн явц зэрэг асуудлуудыг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хог тээврийн газраас 2025 оны төлөвлөгөөний биелэлтийн хүрээнд төсөв, санхүүгийн хүрэлцээ дутмаг байгааг танилцуулж "Дархан сумын 2025 оны батлагдсан төсвийн тодотгол"-оор шаардлагатай нэмэлт төсвийг тусган баталж өгөх хүсэлтийг Төлөөлөгчдөд уламжлав.




