Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2025 ОНЫ “ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ”, “ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН”-ЫГ ТОДРУУЛАХ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

2025-11-04

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хурал өчигдөр зохион байгуулагдаж, 2025 оны “Шилдэг хамтарсан баг”, “Шилдэг нийгмийн ажилтан”-ыг шалгаруулах ажлын хэсгийг байгуулан шалгаруулалтыг журмыг хэлэлцсэн юм.
Дархан-Уул аймгийн ХГБХХГ-ын дарга А.Амгалангаар ахлуулсан тус ажлын хэсэгт аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Шарын гол сумын ИТХ-ын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Шилдэг хамтарсан багийг шалгаруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх ажлыг шуурхай зохион байгуулсан байдал, үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан зэргийг хэлэлцэж хамтарсан багийн гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 180
154 / 86%
18 / 10%
8 / 4%