Дархан сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох зорилготой аймгийн сумдын /Орхон, Хонгор, Шарын гол/ ИТХ-ын дарга нарын уулзалт Дархан суманд зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар Дархан сумын ИТХ болон ЗДТГ-ын үйл ажиллагаа, 2025 онд зохион байгуулсан онцлох ажлуудын талаарх мэдээлийг танилцуулж, харилцан санал солилцлоо.
Энэхүү уулзалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, орон нутгийн хөгжлийн чиг хандлагыг сайжруулах ач холбогдолтой юм. Уулзалтад Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа болон сумдын ИТХ-ын дарга, мэргэжилтнүүд оролцож, Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын хэрэгжүүлж буй бодлого, бүтээлч санаачилга, сайн туршлагуудтай танилцлаа.







