Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн (ГХУСАЗСЗ) гишүүдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, салбар зөвлөлөөс зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжилтийн байдал болон үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. ГХУСАЗСЗ-өөс 2025 оны төлөвлөгөөнд 6 зорилт 28 арга хэмжээг төлөвлөсөн ба хэрэгжилт 94.4 хувьтай байна.
Тайлантай холбоотойгоор зөвлөлийн гишүүд санал солилцож, сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй зохион байгуулах боломжуудын талаар хэлэлцэв. Мөн ГХУСАЗСЗ-өөс Замын цагдаагийн тасагт шаардлагатай Osmo pocket 3 камерийг гардуулан өглөө. Уг төхөөрөмж нь замын хөдөлгөөнд хяналт тавих, зөрчил шалгах үйл ажиллагааг шуурхай, ил тод болгоход чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.


