Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн хүрээнд Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт орлоо.
Тус сургалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн хөгжил, иргэний эрх, үүрэг, хууль дээдлэх зарчим болон төрийн байгууллын үндсэн ойлголтуудын талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Сургалтын зорилго нь өсвөр үеийнхэнд Үндсэн хуулийн мэдлэг олгож, хууль ёсыг дээдлэх ухамсар, иргэний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд сурагчид идэвхтэй оролцож, санал бодлоо солилцлоо.

