Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх “Өсвөрийн сэтгүүлч” дугуйлангаас санаачилсан “Дарга танаас асуух асуулт байна” нэвтрүүлгийн 2026 оны эхний дугаарт Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэзаяа оролцож, сурагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр өсвөрийн сэтгүүлч хүүхдүүд нийгэм, орон нутгийн хөгжил, хүүхэд залуусын оролцоотой холбоотой сонирхолтой, гэгээлэг асуултуудыг асууж, ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа тэдний асуултад ойлгомжтой, нээлттэй хариулт өгч, хүүхдүүдийн дуу хоолой, үзэл бодлыг сонслоо.
Энэхүү нэвтрүүлэг, уулзалт нь хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал бодлыг бодлого, шийдвэрт тусгахын ач холбогдлыг ойлгуулахын зэрэгцээ ирээдүйн хүсэл мөрөөдөл, идэвх санаачилгыг нь дэмжихэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.



