Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2026-01-13

Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл - АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ батлагдсаны 34 жилийн ой, "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР"-ийн баярын мэндийг дэвшүүлье.
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталж, уг өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх тухай түүхэн шийдвэрийг гаргасан билээ. Монгол Улс түүхэндээ нийт дөрвөн удаа, тухайлбал 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа хэлэлцэн баталж ирсэн түүхтэй.
Эдгээрээс 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль нь оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр батлагдаж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийн суурь зарчмыг тунхагласан онцлогтой юм.
Хүндэтгэсэн: Дархан сумын ИТХ

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 185
156 / 84%
19 / 10%
10 / 5%