Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-12

Засгийн газрын гишүүд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, зорилтын талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор цахим уулзалт зохион байгуулж билээ.
Тус цахим уулзалт нь 2026 он гарснаас хойш дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, мөн 2026 онд салбарын яамдаас баримталж ажиллах бодлого, чиглэлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд чиглэсэн юм.
Өнөөдрийн уулзалтаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн яамны сайд Ж.Чинбүрэн нар салбар тус бүрийн дунд болон урт хугацааны бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, 2026 онд анхаарч хэрэгжүүлэх зорилт, төлөвлөгөөг танилцууллаа.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 185
156 / 84%
19 / 10%
10 / 5%