Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах саллбар зөвлөлийн (ГХУСАЗСЗ) ээлжит хурал өнөөдөр болж, 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон зөвлөлийн гишүүдийг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ.
Хурлаар ГХУСАЗСЗ-ийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэхдээ сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн зорилт, арга хэмжээнүүдийг тусгасан байна.
Мөн хурлын үеэр зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн, холбогдох байгууллага, албан тушаалтнуудын саналыг үндэслэн шинэчлэх төсөл бэлдлээ. Ингэснээр салбар зөвлөлийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.


