Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“I’M BRICK” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “MINI-ROBOCON-2026” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-03-31

Дархан-Уул аймагт хүүхэд багачуудын техник сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготой “I’M BRICK” хөтөлбөрийн хүрээнд “MINI-ROBOCON-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд явагдаж байгаа бөгөөд оролцогч бяцхан багачууд өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, техникийн анхан шатны мэдлэгээ сорин өрсөлдөж байна.
Тэмцээний онцлог нь хүүхдүүдийг багаас нь инженерчлэл, технологийн чиглэлд сонирхолтой болгох, STEAM боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаад оршиж байна. “Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 24 цэцэрлэгийг STEAM тоглоомоор ханган ажилласны үр дүнд энэхүү тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдэж, хүүхэд бүр өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлсийг турших орчин нөхцөл бий болсон юм.
Ийнхүү ирээдүйн инженерүүдийн анхны алхмыг бодитоор дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхэд “MINI-ROBOCON-2026” тэмцээн чухал хувь нэмэр оруулж байна.
Ирээдүйг бүтээх бяцхан зохион бүтээгчдэд амжилт хүсье

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%