Өнөөдөр тохиож буй Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Дархан сумын Түвшин Холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт 2,3-р багаас сонгогдсон сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгч Б.Эрдэнэзаяа, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Энхзаяа, Сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Туяа нар тус хамт олонд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.
Уулзалтын үеэр эмч нарын мэргэжлийн ур чадвар, чин сэтгэл, хариуцлагатай үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж, талархал илэрхийллээ.
Дархан сумын Түвшин холбоо Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд Дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.



