Казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаар “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Наурыз бол хүн төрөлхтний соёлын өв, уламжлал, соёлын хосгүй цогц юм.
Та бүхэн аялгуут домбороо эгшиглүүлж, айтыс дуугаараа түрлэг өргөн, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн: Дархан сумын ИТХ-ын дарга Болдхуягийн ЭРДЭНЭЗАЯА
