Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МИНИЙ ЭРХ БА ҮҮРЭГ” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-03-12

 
Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зрхицуулах салбар зөвлөл, Дархан сумын 2 дугаар багийн хамтарсан багтай хамтран ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчдын дунд “Миний эрх ба үүрэг” дэвжээ тэмцээнийг зохион байгуулж байна.
Тус тэмцээний зорилго нь сурагчдын хүний эрх, хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлагыг төлөвшүүлэх, хууль эрх зүйн боловсролыг дэмжих, багаар ажиллах, илтгэх, асуудлыг шүүн тунгаах чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.
Тэмцээн дараах үе шаттайгаар явагдаж байна. Үүнд:
1-р шат: Мэндчилгээ
2-р шат: Асуулт, хариулт
3-р шат: “Дүрүүд ярьж байна”
4-р шат: Багийн ахлагчийн мэтгэлцээн
5-р шат: Гэрийн даалгавар
Энэхүү тэмцээн нь сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна тэдний идэвх оролцоог дэмжиж, ирээдүйн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%