Дархан Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит VII хуралдаанаар "Мал эмнэлгийн тасгийн 2025 оны тайлан, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагаа, төлөвлөгөө"-г Дархан сум дахь Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Ө.Мэнджаргал танилцууллаа.
МЭЕГ-ын даргын 2025 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөө болон удирдамжийн дагуу угаалга, туулга, боловсруулалтын арга хэмжээнд 24,5 мянган толгой мал, амьтан хамрагдахаас 27578 толгой мал, амьтан хамрагдаж, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 100 %-ийн гүйцэтгэлтэй байна.
Мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах замаар мал эмнэлгийн салбарын бодлогыг хангагч, худалдааны чөлөөт байдлыг дэмжин мал амьтныг шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2026 оны төлөвлөгөөг мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн баталлаа.



