Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит VII хуралдаанаар ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Зөвлөлийг шинэчлэн байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам”-ын 2.2-т “Нэр дэвшсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг тухайн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар нэг жилийн хугацаатай сонгоно. Зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно” гэж заасны дагуу шинэ бүрэлдэхүүнийг баталлаа.
Дархан сумын ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
1.Болдхуягийн Эрдэнэзаяа
2.Болдын Мөнх-Эрдэнэ
3.Батсүхийн Наранхүү
4.Эрдэнээгийн Бумантуяа
5.Хаянхярваагийн Буянхишиг
6.Мөнхжаргалын Мөнх-Оргил
7.Доржийн Баярмаа нар сонгогдон ажиллахаар боллоо.
Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцохоор шийдвэрлэлээ. ИТХ-ын Зөвлөл нь хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа шинэчлэн зохион байгуулж, хурлын үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг ханган ажиллах нөхцөл бүрдэж байна.
