Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2026-03-06

 
Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит VII хуралдаан 83 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, хурлын нарийн бичгийн даргаар Төлөөлөгч М.Мөнх-Оргил сонгогдон ажиллаж байна.
Ээлжит VII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлах юм. Үүнд:
1.Дархан сумын ИТХ-ын дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2.Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
3.Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Зөвлөл, хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
4.Дархан сумын Засаг даргын шагналын журмыг шинэчлэн батлах тухай
5.Дархан сумын мал, амьтныг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
Хуралдааны бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Ж.Нансалмаа, Ц.Зол-Эрдэнэ, Т.Мөнхцэцэг нар сонгогдон ажиллаж байна. Тус хуралдаанаар орон нутгийн удирдлага, зохион байгуулалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар шийдвэрүүдийг хэлэлцэн батлах юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%