Шинэ үндсэн хууль батлагдан гарснаас хойш жил бүрийн сар шинийн баяраар Дарханыхаа иргэдийнхээ ирэх жилийн заяа буян, хийморь лундааг ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай.
Энэхүү уламжлал ёсны дагуу XVII дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн хаврын тэргүүн сарын шинийн долооны билэгт сайн өдөр Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар болон албаны төлөөлөл Дарханчуудынхаа сайн сайхныг даатган хангай дэлхий, зон олон, хамаг бүгдээрээ амар амгалан байхыг бэлгэдэн Хараагийн Дарь-Эх ламын, Гэцогдаржайлин хийдэд мандал өргөлөө.



